Сумогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал саяхан эх орондоо ирсэн билээ. Тэрээр энэ удаад Япон улсын “Тоёота” брэндийг Монгол Улсад оруулж ирэх ажлаар ирсэн бөгөөд өнөөдөр хоёр талын бага хэмжээний цайллага, уулзалтад оролцох ажээ. Тэрээр хэлэхдээ “Тоёота компанийн удирдлагатай ах дүүсийн харилцаатай байдаг. Тийм ч учраас энэ ажилд хамтарч ажиллахаар болсон” гэсэн юм.
Японы мэргэжлийн сумо хэцүү байдалд байхад Хакухо аваргыг “Тоёота” брэндийн удирдлагууд дэмжин ажиллаж байсан бөгөөд хоёр жилийн өмнө Хакухо тэднийг Монголд урьж байжээ. Тэрээр манай улсад ирэхдээ “Монгол хүмүүс Тоёотаг их сайхан хайрлаж, хүндэлж унадаг юм байна. Тиймээс би Хакухо аваргад эх орондоо энэхүү брэндийг оруулж ирэх ажлыг хариуцуулъя” хэмээн хэлж байжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна