МУГЖ Т.Ариунаагийн амьдралаар мюзикл хийнэ


“Мооль” студийн уран бүтээлчид МУГЖ Т.Ариунаагийн амьдралаас сэдэвлэсэн мюзикл хийхээр болжээ. Хоёр цаг гаруй үргэлжлэх энэхүү бүтээлд түүний амьдралын бүхий л цаг үе болон алдаа оноотой хором бүхнийг тусгах юм. Одоогоор дуучны дүрд хэн тоглохыг нууцалж байгаа бөгөөд мюзикл олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр буюу Мартын 8-нд үзэгчдийн хүртээл болно. Тэрбээр уран бүтээлдээ ханцуй шамлан орж “Хайранд” нэртэй шинэ дуу гаргахаар завгүй ажиллаж байгаа аж.