Хийлч Дээгийгийн нөхөр бөөн баяр...


Хийлч Дээгий Америкт суралцаж байгаад ирэхдээ нөхөр, хөөрхөн хүүтэй эргэж ирсэн. Ананд хүүгийнх нь аав Саха Миянатан хэмээх Дэлхийн банкинд ажилладаг нас тогтсон эрхэм байлаа. Харин өдгөө тэр “Лейтон” хэмээх уул уурхайн компанийн гүйцэтгэх захирал Марк Бейли хэмээх австрали эртэй амьдарч буй. Гуч гаруй жил уул уурхайн салбарт ажиллаж буй энэ эрхэм Хонгконгд ажиллаж байхдаа “Лейтон Ази” компанийн уул уурхайн бизнесийг босгоход чухал үүрэг гүйцэтгэсэн арвин туршлагатай бизнесмэнээс гадна хүмүүнлэг үйлс, олон нийтийн төлөө далайцтай, дорвитой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд үүнийхээ төлөө 2005 онд Пол Харрисийн шагнал хүртэж байсан. Урлаг тэр дундаа сонгодог урлагийн улаан фанат энэ эр хийлч бүсгүйтэй “Вилла Виста” хотхонд амьдарч байгаа гэнэ. Хосууд өдгөө тун аз жаргалтай байгаа гэнэ. Учир нь Дээгий хөл хүнд болж, хайртай нөхөр нь баяраа цахим хуудсаараа хуваалцан улаан вино шимж сууна.