Жүжигчин Дөлгөөн 3850гр хүүтэй боллоо


"Мөрөөдлийн театр"-ийн жүжигчин О.Дөлгөөн өсөх ирээдүйтэй жүжигчдийн тоонд зүй ёсооро ордог. Түүнийг оногдсон дүрээ чадварлаг бүтээдэг хэмээн үзэгчид ам сайтай байдаг. Авъяаслаг залуу жүжигчинг хөл хүндтэй болсон талаар хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл шавилхан биетэй залуу жүжигчин О.Дөлгөөн өчигдөр амаржиж хүүтэй болжээ. Түүний гэр бүл болон хорвоод мэндэлсэн бяцхан хүүд нь эрүүл энх, аз жаргал хүсье.