Сайхан шинэлцгээв үү. Монгол түмэнд эв нэгдэл, урагшлах хөгжил, сэхээрэх ухаарал авчирч, дэвжин дээшилсэн могой жил улиран одож, XYII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил Монгол оронд маань өнтэй сайхан гарлаа.
Манай улсын хувьд морин жил улс төрийн ширүүн тэмцэл өрнөж байснаар түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин айлчлан ирсэн энэ морин жилийн хувьд харьцангуй амар амгалан жил болно гэж зурхайч лам нар хэлж байгаа билээ.
Монгол түмний хамгийн том баяр ёслолын нэг болох Сар шинийн баяр нь хахир өвлийг өнтэй давсны баяр, урин хавар ирсний баяр, мөн ахмад настнаа хүндэтгэн, хүүхэд нялхсаа энэрэх баяр бөгөөд жилдээ нэг удаа бүгдээрээ зайлшгүй цуглардаг ураг төрлийн баяр ч гэж хэлж болохоор юм. Энэ жилийн Цагаан сарын баярын өдрүүдэд ерөнхийдөө налгар тайвандуу, өдрийн дүндээ дулаавтар, авто машины түгжрэл өмнө жилүүдийг бодвол харьцангуй гайгүй гэхээр байлаа хэмээн шинэлээчид маань ярилцаж байна.
Мөн энэ жилийн сар шинийн бас нэг олзуурхууштай зүйл нь архины хэрэглээ эрс багасч, монголчууд маань баяр ёслолыг харьцангуй сайхнаар тэмдэглээд “сурчихжээ” гэж ч болохоор ажиглагдаж байв. Сошиал сүлжээгээр санаа бодлоо хуваалцаж байгаа хүмүүсийн сэтгэгдлээс харахад, өмнө жилүүдийн Цагаан сараар бараг 20 шил архи яах ч үгүй алга болдог байсан бол энэ жил харин худалч хүнд бараг 2 шил архи ч “далд орохгүй” их сонин байна гэжээ. Энэ хэрээрээ осол гэмтэлд өртөгсдийн тоо харьцангуй цөөн, Гэмтлийн эмнэлэг ерөнхийдөө тайван “шинэлж” байгаа бололтой.
Энэ маягаар, монголчууд маань ухамсарлаад архи хэмээх хөнөөлт сархадаас татгалзаж чадвал заавал архины хууль гэж гаргаж, сүйд болохын ч хэрэг алга. Цаг цагаараа байдаггүй гэдэгчлэн, архи ууж, хэтэртлээ согтох үзэгдэл нэг үеэ бодвол моодноос гарч, залуус маань арай өөр амьдралын хэв маягт тэмүүлдэг болсон бололтой. Ер нь, архидалттай тэмцэхдээ архины худалдаа хэрэглээг хорих, цагдах зэрэг механик маягийн арга хэрэглэснээс, оюун ухамсарт нь нөлөөлөхүйц арга хэмжээнүүд авч хэрэгжүүлбэл хавьгүй дээр мэт санагдана.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа