Энэ сарын 23-ны өдөр Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт нуур багт нэгэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тус багийн малчин н.Сансарбаярын тав, гурван настай хоёр хүүхэд осгож таван настай эгч нь амь насаа алдсан байна. Болсон явдлын талаар албаны эх сурвалж хэлэхдээ “Эцэг эх нь өвөөгийнд нь очиж сар шинийн бууз чимхэхээр явсан хойгуур охид араас нь очихоор гарч улмаар төөрсөн байгаа юм. Ингээд тэр шөнөдөө эрэл хайгуул болсоор маргаашийн 11 цагт гэрээс нь 7 км зайтай байхыг олсон ч харамсалтай нь эгч нь болох таван настай С.З осгож амиа алдсан байсан. Харин дүү С.Хонгорзул нь хүнд шатны осголттой гар, хөлөө тайруулахдаа тулаад эмчилгээ хийлгэж байна” гэсэн юм. Талийгаач охин учир мэдэхгүй гурван настай дүүдээ өөрийнхөө бүх хувцасыг давхарлаж өмсгөөд өөрөө өөд болсон байдалтай олджээ. Иймд ард иргэд та бүхэн бага насны хүүхдээ баяр ёслол гэж анхаарлаа сулруулалгүй хараа хяналттай байлгаж, хүйтний цагаар хол явахгүй байхыг анхааруулж байна.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа