Хятадын нэгэн компани эцэг эхчүүдэд ирээдүйд ямар нэгэн байдлаар заавал амжилт гаргах чадвартай үр хөврөл сонгоход нь туслах үе ойрхон байгаа талаар мэдэгдэв. Өмнө нь Бээжингийн Геномикийн хүрээлэн хэмээн нэрлэгдэж байсан “BGI” компани нь дэлхийд томоохонд тооцогдох генетикийн судалгааны төв бөгөөд оюуны чадамж өндөртэй хүмүүсийн ДНК-гийн 2000 дээж хадгалагддаг байна. Судлаачид ирээдүйд төрөх хүүхдийн оюуны чадамжийг 50-80 хувь явц ав тодорхойлох чадвартай болно хэмээн үзэж байна. Одоо тус компани дундаж түвшний IQ-тэй хүмүүсээс илүү ухаантай ген гаргаж авахын тулд математикт авъяастай хүмүүсийн генийн картыг бүтээхээр ажиллаж байгаа гэнэ.
Дараа нь эрдэмтэд тэднийг оюуны дундаж чадамжтай хүмүүстэй харьцуулан үзэхээр төлөвлөж байна. Ингэснээр оюуны чадамжийн түвшнийг хариуцдаг генийг ялган авч болно гэдэгт тэд найдаж байгаа бөгөөд “ухаалаг үр хөврөл“ хүссэн эцэг эхчүүдэд боломж олгох аж. Тус компанийн өөр нэг салбар нь ирээдүйн эцэг эхчүүд дээр генийн сорил хийгээд эхэлчихсэн гэнэ. Тэд ихэнх хүүхдүүдийн оюуны чадамжийн коэффициент дунджаар эцэг эхийн IQ-гээс 13 оноогоор ялгаатай байдаг гэж тооцоолж байгаа гэнэ. Тиймдээ ч шинээр мэндэжл байгаа 100 хүүхэд тутмын 2-3 нь эцэг эхээсээ оюуны чадамжийн хувьд мэдэгдэхүйц илүү байдаг байна. “Хүмүүс үүнийг маргаантай сэдэв гэж үздэг. Ялангуяа барууныхан. Магадгүй баруундаа тийм байх л даа. Гэхдээ бидний хийж буй ажил Хятадад түгээмэл ойлголт” хэмээн тус компанийн захирал Боуэн Жао ярьж байна.
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна