НИТХ-ын ээлжит хуралдааны үеэр өчигдөр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Ардын намын бүлгийн гишүүн Г.Ганбаярыг өөрийг нь гүтгэсэн, тагнасан хэмээн үзэж шүүхэд хандах болсноо мэдэгдэв. Г.Ганбаяр хотын даргын өрөөнд нь орж асуулга тавих үеэрээ нэг бичлэг хийж. Тэгээд “Нийслэлийн Засаг дарга нууц өрөөтэй юм байна. “Сонор плаза”-гийн барилга Э.Бат-Үүл даргынх гэнэ” хэмээн дэвэргээд олон нийтэд цацав. Г.Ганбаярын шоу түүнд таалагдаагүй нь энэ. Тиймээс одоо шүүхийн байгууллагаар асуудлаа шийдүүлэхдээ тулжээ. “Сонор плаза” төв нь хотын даргынх бус өөр хүний эзэмшилд байдаг ажээ. Г.Ганбаярын хувьд Ардын намд орж улс төр дэх өөрийн түүхээ эхэлсэн. Одоо НИТХ-д суугаа бол алсдаа УИХ-д гарах нууцхан мөрөөдөлтэй. Тиймдээ ч сөрөг хүчнийхээ хувиар Хотын даргаа илчилж баатар болохыг хичээж явдаг байх. Ингээд бодож бодож олсон гаргалгаа нь “Хотын дарга нууц өрөөтэй юм байна” гэдэг хүүхдийн ч юм шиг санаа байж таарав. Яам, агентлагийн дарга нарын зарим нь амралтын өрөө гэсэн тодотголтой жижиг өрөөтэй байдгийг тэрбээр “нууц өрөө” гэж төсөөлж явдаг юм байна. Хотын дарга Э.Бат-Үүл ийм өрөөтэй байж таарсан нь Г.Ганбаяр төлөөлөгчийн дургүйг хүргэжээ. Хэрвээ үнэхээр нууц өрөөтэй юм бол Г.Мөнхбаяр даргын үед байсан л байж таараа. Бас нуух ёстой өрөөндөө түүнийг оруулаад асуулгад хариулах нь юу л бол. Шоу хийхээсээ өмнө энэ талаар тунгаасан бол хүүхэд шиг харагдахгүй л байсан даа, Г.Ганбаяр.
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна