Шүүдэрхэн маазарсан бичлэгээ тайлбарлав

Admin
2 цаг 37 минутын өмнө

Жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн цахим хуудаснаа “Олон сайтууд энэхүү бичлэгийг алдагдсан бичлэг гэж бичсэн байх юм. Энд алдагдсан зүйл огт байхгүй. Энэхүү бичлэг бол энэ зун “Анирлагч” МУСК-ны үеэр хийсэн бичлэг. Бид зураг авалтаа хүлээх зуураа мөн нар үүлний цаанаас гарах мөчийг хүлээж байхдаа хамтдаа хором ч болтугай цагийг зугаатай өнгөрөөж байгаа хэрэг. Ийм хувцастай, ийм аянд хөгжилдөх зугаатай л байсан. Өнгөрсөн бүхэн дурсамж, өнөөдөр бол бэлэг, маргаашийг та бүтээгч гэдэг үг байдаг ш дээ. Бас л нэгэн мартагдхааргүй дурсамжуудын маань нэг болсон. Энэ бичлэг бол бүрэн эхээрээ харин сайтуудаар тарсан нь миний instagram-даа хийсэн 14 секунд бичлэг байна. Instagram-с маань татаад тараасан бололтой” гэлээ.

Ингээд та бүхэндээ түүний зураг авалтын багийнхантайгаа бүжиглэж буй бичлэгийг бүрэн эхээр нь хүргэж байна.