Сүүлийн үед өргөн хэрэглээний барааны үнэ тэнгэрт хадаж байна. Баяр ёслолын өмнөх өдрүүд наймаачид, бизнес эрхлэгчдийн хөлжих боломжийн нэг байдгийг ч хэлэх үү, лангуу түрээслэгчдээс эхлээд үндэсний том үйлдвэрлэгчид хүртэл амандаа орсон үнээ хэлж, дураараа дургицгааж байна.
“АПУ” компани гэхэд л “алдагдал хүлээгээд байна” гэх тайлбартайгаар архиныхаа үнийг нэмж, идээний дээж сархадын “нэр хүнд”-ийг өсгөсөнд иргэд мөнгөндөө жаахан харам байгаа бололтой. Харин энэ талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг өчигдөр болсон сэтгүүлчидтэй хийх уулзалтын үеэр байр сууриа илэрхийлэхдээ “Архины үнэ нэмэгдэж л байг” хэмээн дэмжлэг илгээв. Мэдээж архины хэрэглээг багасгах зөв ч архины үнэ нэмж тэмцэхээсээ илүү иргэдийнхээ ухамсартай “тэмцсэн” нь дээр санагдах.
Ялангуяа сархадыг идээний дээж хэмээн хүртэн соёрхож, айлчин гийчний дайлдаг Сар шинийн баярын өмнө энэ идээний үнэ нэмэгдсэн нь зохион байгуулалттай явуулга, бизнесийн дэмжлэг юм биш байгаа гэх бодлыг иргэдэд төрүүлж байна. Цагаан сарын дараа нэмж болох л байсан шүү дээ.
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна