“Asia Model Festival Awards” загварын наадам энэ сарын 16, 17-нд Солонгосын Сөүл хотноо болж өндөрлөлөө. Энэ жил ес дэх удаагаа зохиогдсон тус наадамд 15 орны загвар өмсөгчид оролцжээ. Наадмыг SBS, Arirang гээд гурван том телевизийн сувгаар дэлхийн 140 гаруй оронд шууд дамжуулсан байна. “Asia Model Festival Awards” наадам нь Ази тивийн хамгийн алдартай загварын наадам бөгөөд олон улсын загварын хоёр номинацитай. Эхний номинаци нь загварын тайзнаа шинээр төрөн гарч буй загвар өмсөгчид өрсөлддөг “Asia new star model” шагнал юм. Энэ номинацид нийт 50 гаруй загвар өмсөгч оролцжээ. Хоёр дахь номинаци нь Азийн орнуудаас эрэгтэй, эмэгтэй шилдэг загвар өмсөгч тодруулдаг “Asia Model Star” шагнал юм. Уг шагналыг өөрийн орондоо олон жил загвар өмссөн мөн “Asia Model Festival Awards” наадмын болзлыг хангасан загвар өмсөгчдөд олгодог журамтай юм байна. Энэхүү шагналыг 14 орны загвар өмсөгчид хүртжээ. Манай улсыг төлөөлж тус наадамд оролцсон “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нар “Asia Model Star” боллоо. Ингээд Монгол орныхоо нэрийг гаргаж ирсэн загвар өмсөгч Ж.Дамдинцэрэн, С.Сарнай нарт сайтынхаа нийт уншигчдын өмнөөс халуун баяр хүргэе.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа