УИХ-ын гишүүн О.Баасанхүү талийгаачдын талаар байнгын хорооны хуралдаанаар санал шүүмжлэл хэлэх үеэрээ“чадарсан” хүмүүс хэмээн ам алдав. Таалал төгссөн, тэнгэрт хальсан гэх мэтчилэн хүндэтгэлийн үг хэлчихэж уг нь болмоорсон. Гэвч өчигдөр хуралдсан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Давхар тэтгэврийн төсөл буюу 20 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, 10 жил хамтран амьдарсан гэр бүлийн хүмүүс хэн нэг нь нас барсан тохиолдолд нөгөөгийх нь тэтгэврийг олгоно гэсэн хуулийн төслийг хэлэлцэж байх үеэр хууль санаачлагчдаас О.Баасанхүү гишүүн “Жилд хэдэн өндөр настан чад хийдэг юм бэ, тодорхой тоо байна уу” гэх мэтчилэнгийн соёлгүй зан гаргав. Үүнд нь ангийн нөхөд нь дургүйлэхэж, тэр дундаа эмэгтэй гишүүд ширүүхэн намжирдаад авсан шүү. УИХ-ын гишүүн хэрүүлч, хүссэнээ хэлж, юу дуртай бурдаг гэж бодоогүй л баймаарсан О.Баасанхүү гишүүн. Уг нь төр түшилцэж яваа төрийн хүн гэдэг утгаараа соёлч занд сураламаар л юм.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа