Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд ял оноолоо.
Тодруулбал, хоёр өдөр үргэлжилсэн шүүх хурлын шийдвэр өчигдөр орой гарч, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 21.6 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноосон байна. Харин О.Самбууёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан байна.
“Прокуророос Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн хорих ял төлөвлөсөн байсан. Тэгээд шүүхээс тэдний саатуулагдсан хугацааг хасч тооцон 21.6 жилийн хорих ял оноосон. Нийт найман хүнийг дөрвөн өмгөөлөгч өмгөөлсөн байгаа. Бид Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул давж заалдах шатны шүүхэд хандана” гэж Гол нууруудын нэгдсэн холбооны зохицуулагч н.Цэрэнханд мэдээллээ.
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна