Сүүлийн үеийн хүүхэд залуус дунд Ази К-Поп одод шиг шүтэгдэн өөрсдийн гэсэн шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн дуучид бол Анхууш, Базух нар билээ. Дуулсан дуу бүр нь залуучуудын дунд хүндлэл авч, хайрлагдан, залуусын сонсох, аялах дуртай дуунууд нь болж байгаа билээ. Хоёр уран бүтээлч маань “Тэгш Нийгэм” ТББ-ийн “Эв Эе” Entertainment-тай гэрээ байгуулж Монгол улсын эх үрсийн элч дуучин Ноён Бондгортой хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд “НАНДИН “ хэмээх өөрсдийнхөө цомгийнхоо ажилдаа ороод тун завгүй яваа. Ажил ихтэй ч гэсэн тэд хүмүүнлэгийн үйлсээ хийхээ мартаагүй. Өрчигдөр буюу 1 сарын 15-нд уран бүтээлчид маань Ноён Бондгор ахынхаа хамт “НЗД-ын дэргэдэх “ХҮҮХЭД-ЗАЛУУЧУУДЫН СУРГАЛТ ХҮМҮҮЖЛИЙН ТУСГАЙ ЦОГЦОЛБОР”-ын хүүхэд багачуудтай нэг өдрийг хамтдаа өнгөрөөсөн байна. Уг байгууллага нь эцэг эхийн хараа хяналтаас гарсан, гэр оронгүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа хагас болон бүтэн өнчин 4-18 насны хүүхдийг хүлээн авч 18 нас хүртэл нь байнга байрлуулан, сурч боловсрох нөхцөл боломжоор хангаж, халамжлан хүмүүжүүлж, нийгэмшүүлэх сайн үйлсийн төв юм. Тус төвийн хүүхдүүд Ноён Бондгор. Анхууш, Базух ах нартайгаа цагыг хөгжилтэй өнгөрүүлэхээс гадна залуус маань өөрсдийн ая дүүгаараа дүү нарынхаа сонорын мялааж, тоглон наадаж цагийг маш гайхалтай өнгөрөөжээ. Тус төвийн Хүүхдийн асуудлыг хариуцсан нийгмийн ажилтан С. Энхоюун хэлэх дээ. Хүүхдүүдэд маань үнэхээр ийм л зүйл хэрэгтэй байсан. Сайн дураараа хүмүүнлэгийн үйлс хийж хүүхэд багачуудыг маань баясгасан гурван залуудаа чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа илэрхийлж байлаа. Ямартайч хайрын олон дуугаараа залуусийг байлдан дагуулж яваа Анхууш, Базух хоёр маань хайрын өдөр болох Гэгээн Валентины өдрөөр цомгийнхоо өдөрлөгийг хийх сурагтай.
Голден парк хотхоны гадаа зодолдсон гэх мэдээллийг шалгаж байна
"Олон түвшний уулзвар" төслийн эхний 5 байршлын ТЭЗҮ-ийг боловсруулж дуусжээ
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна