Х ТҮЦ продакшн оны шилдэг продакшнаар шалгарлаа


www.hunnu.mn сайтаас зохион байгуулсан оны шилдгүүдийг шалгаруулах шалгаруулалтанд салбар салбарынхаа тэргүүлэх компани байгууллагууд нэр дэвшсэн билээ. Оны шилдгүүд шагналаа гардацгааж байгаа бөгөөд оны шилдэг продакшнаар шалгарсан Х ТҮЦ продакшн өчигдөр шагналаа гардан авлаа. Зохион байгуулагч багийнхан өчигдөр орой Х ТҮЦ продакшн үзэгчиддээ өргөн барьж буй тоглолтон дээр хүрэлцэн ирж шагналыг нь гардууллаа.