Жил бүрийн Сар шинийн өмнөхөн “ногоон” болон юанийн ханш өсдөг нь гэм биш зан болжээ. Урд хөршөөс бараа зөөж амьдралаа залгуулдаг ганзагын наймаачдын хувьд жижиг бизнес эрхэлж тав гурван цаас олохын зэрэгцээ Цагаан сараар хүн амьтны гар цайлгах бэлэг сэлтхэнийг бөөндөж ирдэг нь нууц биш. Эрээний эдгээр бараанаас ихэнх нь хөдөө орон нутаг руу явж оддог бол тэн хагасаас дутуугүй хувь нь нийслэлд борлогддог нь лавтай үнэн билээ. Харин энэ нүсэр баярыг хэрхэн, яаж зөв зохистой тэмдэглэж байх тал дээр мөнхийн маргаан өрнөсөөр ирсэн ч сүүлийн жилүүдэд “Монголд үйлдвэрлэв” шошготой бүтээгдэхүүн бэлэглэх нь мэр сэр нэмэгджээ. “Ноён” доллар, юанийн ханшийг ийнхүү хөөргөдөж, урдаас хэрэгтэй, хэрэггүй зүйл зөөж байхаар Монгол баялгийг Монголдоо байлгах нь зүйтэй юм. “ХасБанк”-наас гаргасан 10,000-аас дээш төгрөгний хадгаламжтай бэлгийн карт ч Сар шинийн өмнө эрэлт ихтэй байна. Авч явахад авсаархан ийм л соёлтой бэлгийг сонгож заншвал хэн хэндээ хэмнэлттэй, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй, ирээдүйдээ бага ч атугай хөрөнгө оруулах явдал болмоор санагдана.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа