Ийм мэдээллийг худалдаа үйлчилгээ эрхлэгчид хэлж байна. Жилийн өмнө 20 мянгатын дэвсгэрт худалдаанд гарч, энэ талаарх сэрэмжлүүлгийг Монголбанкнаас гаргаж байв. Харин өнгөрсөн долоо хоногт Хятадын юанийг хуурамчаар үйлдвэрлэн оруулж ирснийг ЦЕГ-аас анхааруулсан юм. Гэтэл хэд хоногийн өмнөөс 5000-тын хуурамч дэвсгэрт худалдаанд орж ирэх болсон талаар хүмүүс ярьж байна. Тэрхүү дэвсгэрт нь цайвар өнгөтэй, сэрчгэнэсэн цаастайгаас бусдаар жинхэнээсээ огт ялгахгүй байгаа гэнэ. Наранд гэрэлтүүлж харахад Чингис хааны дүр болон алтан утас нь харагдаж байдгаас хүмүүс хуурамч дэвсгэртийг жинхнээс нь ялгахад хүндрэлтэй байгаа ажээ. Тиймээс энэхүү хуурамч дэвсгэртээр худалдаа арилжаа хийж хохирсон иргэд байвал Монголбанк, Цагдаагийн газарт хандахыг зөвлөж байна.
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр хасжээ
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа