“Montblanc” брэндийн “Чингис хаан” үзэг Монголд ирээд байгаа ажээ. Монгол цагаан толгойн 35 үсгийг билэгдэж дэлхийн хэмжээнд 35 ширхэг үйлдвэрлэж байгаа энэхүү үзэг тэр чигтээ бидний ахуйг шингээсэн аж.
Тодруулбал, толгой, их бие нь 925 сорьцтой мөнгө, тусгай бүрхүүлтэй. 950 сорьцтой цагаан алтан оруулга нь монгол эмээл, зэр зэвсгийг илэрхийлж байгаа аж. Мөн үзэгний ар хэсгийн билэгдэл нь монгол сумны зэвийг дүрсэлж, 0.5 кратын цэвэр алмазаар шигтгэсэн юм байна.
Харин үзэгний хошуу нь 750 кратын цэвэр алтан, талын бүргэдийг дүрсэлсэн сийлбэртэй юм байна. Тэгвэл таг нь монгол баатар эрийн дуулганы хэлбэрийг билэгдсэн аж. Хамгийн гол нь Чингис хааны нөж атгаж төрсөн түүхийг илтгэн улаан бадмаараг шигтгээг суулгаж өгсөн нь ихээхэн онцлогтой болж.
Одоогоор эхний 10 ширхэг үзэг үйлдвэрлэгдээд Монголд ирсэн бөгөөд “Централ таур”-ын хоёрдугаар давхарт худалдаалагдаж байгаа ажээ. Дэлхийд ердөө л 35 ширхэг үйлдвэрлэгдэх “Чингис хаан” үзэг 180 сая төгрөгийн үнэтэй юм байна.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа