Вакцин тариулсан охины хуруу, хэл нь үхжиж, хөл дээрээ босох тэнхэлгүй болжээ


-Охины гарын эрхий хуруунуудыг яаралтай тайрахгүй бол бүх бие нь үхжинэ гэжээ-

Эрүүл мэндийн салбарын цагаан нөмрөгтэй хариуцлагагүй алуурчдын зүй бус үйлдэл хэрээс хэтэрлээ. Сахуу, татрангийн вакцинд аравдугаар сарын 8-нд хамрагдсан долоон настай Н.Энхбилэг охин өдгөө ярьж чадахгүй болж, хэл нь харлан өмөрч, хуруунууд нь үеэрээ харлан, үхжиж, тайруулахаас өөр аргагүй болоод байна. Энэ тухай охины  ар гэрийнхэн өнөөдөр сэтгүүлчдэд хандлаа.

Н.Энхбилэгийн аав Д.Намжилдорж “Баянхонгор аймгийн төвийн IV сургуулийн 2а ангийн сурагчдад сахуу татрангийн вакцин өнгөрсөн аравдугаар сард хийсэн. Гэтэл миний охин тариулж байхдаа маш их өвдөж, үүнийгээ эмчид хэлтэл “Зүгээр, зүгээр” гээд явуулсан байгаа юм. Охин маань гэртээ уйлсаар, гараа дааж ядан орж ирсэн.  Бид цамцыг нь тайлаад үзтэл вакцин хийсэн сорви нь улайж, хавдсан байсан. “Вакцин хийхээр угаасаа ингэж улайж, хэсэг хавддаг. Халуурч байвал бүр сайн. Биеийн эсэргүүцэл сайтай гэсэн үг” гэх эмчийн үгэнд бид итгээд сэтгэл тайвширсан ч охин маань тэр шөнөдөө уйлаад унтаагүй. Өглөө нь сэрээд охин маань “Хэл ам бадайраад, дотор муухайраад байна” гээд байсан. Улмаар өдөр ирэх тусам бие нь муудаж, хэл нь үзүүрээсээ харлан, үхжиж эхэлсэн. Одоо биеэ дааж явж чадахгүй болсон. Вакцин хийлгэсэн гарынх нь хуруунууд үзүүрээсээ харлан, хэлтэйгээ адил үхжиж эхлээд байна. Бид эмчийн үгэнд орон хоёр хоног эмнэлэгт хандалгүй гэртээ харзнасан нь маш том алдаа болсон” хэмээн ярив.

Улмаар эцэг, эх нь эмнэлэгт үзүүлэх гэтэл амралтын өдрүүд болж таарсан байна. Охиндоо өвчин намдаах эм өгөн тайвруулахыг хичээсэн ч уйлж, амнаас нь шүлс гоожсоор байсан аж. Ийнхүү байсаар Өрхийн эмнэлэгт үзүүлэхээр ирэх үед нь охины гарынх нь булчин тэр аяараа хавдаж, хүрэнтээд их хэмжээний бэрсүү үүссэн байсан аж. Мөн хэл нь бамбайж, хүрэнтсэн байжээ. Өрхийн эмч гарт нь натриар жин тавьж, өвчин намдаах эм өгөөд явуулсан байна. Гэвч охины бие улам муудаж, хэл болоод гарынх нь хурууны үзүүрийн хүрэн өнгө нь улам гүн болж, хавдсан байна. Тиймээс Вакцин хариуцсан мэргэжилтэн Цэрэнхандтай уулзахад тэрбээр “Вакцинаас болоогүй, вакцин найдвартай. Танай хүүхэд л суурь өвчтэй, гар дээрээ үүтэй, жин багатай, сахуу татрантай байсан биз” хэмээн хэл амаар доромжилж, үзлэг, шинжилгээ хийхээс эрс татгалзсан байна. Тэгээд чих, хамар, хоолойн эмчид үзүүлсэн нь хамаагүй дээр хэмээн зөвлөгөө өгсөн байна. Улмаар аргаа барсан эцэг, эх нь Чих, хамар, хоолойн эмч болон хүүхдийн эмчид үзүүлэхэд “Вакцины харшил болсон байна” гээд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн байна.

Ар гэрийнхэн нь охинд тус вакциныг хэн хийснийг тогтоохоор Цэрэнхандтай дахин уулзахад тэрбээр “Би үүнд ямар ч хамааралгүй. Энэ бол хамгийн чанартай вакцин” гээд Өрхийн эмнэлгийн сувилагч Давааг охинд вакцин тарьсныг хэлсэн байна. Мөн вакцин хийхээс өмнө хүүхдэд үзлэг хийсэн эсэхийг асуухад сургуулийнх нь эмч “Би үзэх шаардлага байхгүй. Өрхийн сувилагч өмнө нь үзлэг хийсэн байх. Надад ёстой хамаагүй” гэжээ. Ийнхүү хариуцах хүнгүй болж аймгийнхаа эмнэлэгт гурав хоносны эцэст Улаанбаатарыг зорьж, Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд ирэхэд “Вакцины маш хүнд хэлбэрийн харшил буюу урвал” гэсэн оноштойгоор хэвтүүлсэн байна. Охин өнөөдрийг хүртэл тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд эмч нар ар гэрийнхэнд нь “Охины бие эрс муудаж байна. Эмчилгээ л амийг нь торгоож байна” гэх болсон аж. Мөн хоёр гарынх нь эрхий хуруунуудыг яаралтай тайрахгүй бол бусад хуруундаа нөлөөлж, бүх бие нь үхжинэ гэсэн байна. Охин өдгөө хөл дээрээ өөрөө босоод явж чадахгүй, юм ярьж чадахгүй, гараараа юм барих ч тэнхэлгүй болсныг Д.Намжилдорж онцолсон юм.

 

Харамсалтай нь охиныг ийм байдалд хүрсэн тухай эрүүл мэндийн салбарынхан дунд яригдаж эхлэх үед Эрүүл мэндийн яам болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, мэргэжилтнүүд Н.Энхбилэг охиныг сахуу, татрангийн вакцин хийлгэснээс бус синдромом Стивенса Джонса гэх саяд нэг удаа тохиолдох ховор өвчин туссан гэх дүгнэлт гаргасан байна. Гэхдээ Н.Энхбилэг охины эцэг, эх дээрх дүгнэлтийг эрс эсэргүүцэж байгаа аж. Тэд “Охин маань бусдын адил цоо эрүүл, цовоо сэргэлэн байсан. Ямар нэг өвчин эмгэггүй байсан гэдгийг баттай хэлнэ. Хичээлдээ эрүүл, саруул явсан охин нь сургууль дээрээ вакцин хийлгэсэн оройдоо бие нь өвдөж, ярьж чадахгүй болтлоо хэл нь бадайрч, гарынх нь хуруунууд болон тариулсан хэсэг нь цэврүүтэж эхэлсэн нь вакцинтай холбоотой” гэсэн юм. Тиймээс “Эрүүл мэндийн салбарын энэ мэт хариуцлагагүй байдалтай хатуу тэмцэж, охины минь эрүүл мэнд амь, амьдралаар тоглосон эмч, сувилагч, вакциныг тус эмнэлэгт шахсан хүмүүст хариуцлага тооцож өгөхийг Төрийн гурван өндөрлөг, Эрүүл мэндийн сайд Н.Удвал