Робби Уильямс 40 насныхаа төрсөн өдрөөр гоо сайхны цогц мэс засал хийлгэнэ


Алдарт дуучин Робби Уильям дунд насныхны хямралд өртсөн бололтой. Ирэх онд 40 нас хүрэх Робби өөрийгөө хурдан хөгширч байгаад сэтгэл түгшиж байгаа гэнэ. 
 
Иймээс дуучин маань энэ төрсөн өдрийн ойгоор өөрөө өөртөө бэлэг барьж, гоо сайхны цогц мэс засал хийлгэхээр төлөвлөжээ. Робби нүүрний арьсаа татуулж, эрүүгээ янзлуулж, өөхөө соруулан, цоо шинэ хүн болох юм байх.
 
Робби Уильямс спортоор хичээллэдэг, эрүүл чийрэг биетэй ч улам сайхан болохыг хүсч байгаа аж. Энд өнгөрсөн жил охинтой болсон нь нөлөөлсөн бололтой.
 
Тэр хүүхэдтэй болсны дараа эрүүл мэнддээ улам их санаа тавьдаг болж, тамхиа цөөрүүлэн, уухаа багасгаж, их унтдаг болсон билээ. 

Эх сурвалж: Mnews