дсан ядуу тосгонд мэндэлсэн бяцхан охин ховор тохиолдох хүнд өвчнөөр өвчлөн, шаналж байгаа тухай мэдээлж байсан. Рүүна охин эхээс мэндлэхдээ "Гидроцефали" гэх өвчнөөр өвдөж, нугасны шингэн нь тархи руугаа орсноос болж, толгойны хэмжээ нь жирийн хүүхдүүдийнхээс 2 дахин томорчээ.

Үүнээс болж охин үеийнхнээсээ хоцрогдож, өөрөө сууж ч чадахгүйд хүрсэн. Гэвч охины эцэг, эх хэвлэл мэдээлэлд хандсаны буянаар сайн санаат хүмүүс тусалж, өнгөрсөн тавдугаар сараас хойш хэд хэдэн цуврал хагалгаанд орж, тархин дахь шингэнээ авахуулжээ.

Ингэснээр охины толгойн хэмжээ 94 см-ээс 58 болтлоо багассан байна. Гэвч энэ нь жирийн хүүхдүүдийнхээс их хэмжээ боловч охины биеийн байдал эрс сайжирч байгаа аж. Рүүна "Шинэ Дели" хотод өнгөрсөн баасан гаригт хамгийн сүүлийн хагалгаандаа орсон бөгөөд өөрийн шинэ дүр төрхөөрөө буян болж тусалж байгаа хүмүүстээ бэлэг барьсан байна.

Тэрбээр шинэ он гарангуут дараагийн хагалгаандаа орох бөгөөд эмч нар түүнийг бүрэн эдгэнэ хэмээн найдлага тавьж байгаа гэнэ.



Эх сурвалж: Mnews
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна