Найз залуудаа зодуулж, амиа алдсан гэх 21 настай эмэгтэйн цогцост хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт өчигдөр гарчээ. Гэхдээ чухам ямар дүгнэлт гарсан талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Албан бус эх сурвалж талийгаачийг олон өдөр зодуулсны улмаас бус архаг хууч өвчин нь сэдэрсний улмаас амиа алдсан гэх дүгнэлт гарсан талаар мэдээлэв. Гэхдээ талийгаачийн ар гэрийнхэн талийгаачийг өөрийн найз залуу болох Г.Алтанхүүд зодуулснаас амиа алдсан талаарх баримт нотолгоо хангалттай байгаа гэдгийг хэлж байгаа юм.
Энэ хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа Хүний эрхийн хуульч М.Ичинноров болон талийгаачийн ар гэрийнхэн маргааш 11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал зарлажээ. Энэ үеэр шүүх эмнэлгийн дүгнэлтийн талаар тодорхой мэдээлэх юм байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа