“Online media awards-2013” цахим мэдээллийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулах ёслол өчигдөр боллоо. Мэдээллийн сайтуудын ассоциацаас анх удаа зохион байгуулсан энэ ёслолд нийт 11 номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм.
Энэ сарын 15-аас 17-ний хооронд онлайнаар санал авч нийт нэр дэвшигчдээс номинаци тус бүрд шилдэг 3 нэр дэвшигчийг шалгаруулсан.
Харин өчигдөр ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн 200 орчим зочдоос мессеж санал хураан шилдгийг шалгаруулсан юм. Ингээд та бүхэндээ хэн шилдгээр шалгарсныг танилцуулж байна.
1. Youtube хамгийн их үзсэн видео төрөлд нийтдээ МУГЖ дуучин С.Жавхлан гэргий СТА Эрдэнэчимэгтэй хамтран дуулсан “Хар хархан харц” дууны клип шалгарлаа. Энэ клипийг нийтдээ 1,4 сая удаа үзсэн бөгөөд 2016 студийн бүтээл юм.
2.Дебьют сайт төрөлд www.ikon.mn, www.paparatsi.mn, www.times.mn эцсийн шалгаруулалтанд өрсөлдөн www.paparatsi.mn шагналын эзэн боллоо.
3.Оны шилдэг төрөлжсөн сайт төрөлд нийт 28 сайт нэр дэвшин эцсийн шалгаруулалтанд www.chelseafc.mn, www.liverpoolfc.mn, www.goolingoo.mn сайтууд өрсөлдсөн. Зочдын саналаар www.goolingoo.mn Оны Шилдэг төрөлжсөн сайтаар шалгарсан юм.
4.Оны шилдэг facebook page&group төрөлд Sweetkitchen group Chelsea Fc Mongolia, Geeks group-ийг ардаа орхин шилдгээр шалгарсан юм.
5.Оны шилдэг орон нутгийн сайт төрөлд Дархан-Уул, Хөвсгөл, Дорнод аймгуудын сайтууд өрсөлдөн өнгөрсөн тавдугаар сард үйл ажиллагаагаа эхэлсэн www.khuvsgulnews.mn шалгарлаа.
6.Оны шилдэг нийтлэлийн бодлоготой сайтаар www.chuhal.mn сайт тодорсон юм.
7.Оны шилдэг блогод Дууны блог, anime.blog.gogo.mn, gremix blog нэр дэвшин Анимэ блог шилдэг боллоо.
8.Оны шилдэг жиргээчээр Танхай эмээ илт давуугаар шилдэг болсон юм. Тэрээр Цогтгэрэл, Урангоо нарын жиргээчидтэй өрсөлдсөн.
9.Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Онлайн ертөнцөд хамгийн их бичигдсэн хүнээр тодорсон юм. Энэ төрлийн шалгаруулалтыг статистик судалгаагаар гаргасан бөгөөд 20 мянгаас дээш бичигдсэн ганц хүн байсан нь Ерөнхийлөгч гэдгийг шалгаруулалтын үеэр дуулгасан юм.
10.Оны шилдэг төрийн байгууллагын сайтад www.parliament.mn, www.ulaanbaatar.mn, www.1111.mn нар нэр дэвшин Нийслэлийн Засаг даргын тамгын газрын www.ulaanbaatar.mn шилдгээр шалгарлаа.
11.Оны шилдэг сайт төрлийн эцсийн шатны шалгаруулалтанд www.gogo.mn, www.zindaa.mn, www.xyyp.mn сайтууд хамгийн их санал авсан байна. Ингээд шилдгээр Үндэсний портал GoGo.mn сайт шалгарч Оны Шилдэг сайт боллоо.
Дашрамд дуулгахад, одоогийн байдлаар нийт 120 гаруй сайт үйл ажиллагаа явуулдаг мөн манай улсын 1 сая гаруй иргэн фэйсбүүкд бүртгэлтэй байдаг аж.
А.Сүрэн
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна