УИХ-ын чуулганы хуралдаан дахин саатав. Гайтай хуруу уншигчаас болж шүү дээ. Ирцээ бүрдүүлж чаддаггүй УИХ-ын дарга З.Энхболд өөрийн бүрэн эрхийн хүрээнд гишүүдээ хурууны хээгээр бүртгүүлэх ажлыг өчигдрөөс эхлүүлэв. Хурууны хээгээр ирцээ бүртгүүлж, бас санал хураахдаа хурууны хээгээр санал өгөх байсан ч өнөөх гайхал нь алдаа зааж, зарим гишүүдийг эмэгтэй болгож, заримыг нь танихгүй байсаар МАН-ынхны бухимдлыг хүргэчихэв. Арга ч үгүй биз намын хуучин, шинэ дарга нарыг нь алаг үзэж М.Энхболд даргын микрофон нь ажиллахгүй, Ө.Энхтүвшин гишүүний санал эсрэгээрээ гараад л.
Гэвч МАН завсарлага авсны дараа З.Энхболд дарга хурууны хээгээр уншуулах УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг баталсны дараа хурууны хээгээр бүртгэдэг шинэ системээ ашиглах шийдвэрийг гялсхан гаргачихав. Хууль нь батлагдаагүй байхад хурууны хээгээр санал өгөх системийг ашигласан нь бүтэлгүйтсэнийг ойлгож, гаргасан шийдвэрээ цуцалчихлаа. Гэвч МАН-ынхан энэ асуудлаар ТЕГ, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүртэл хандчихсан. Ямартай ч УИХ-ын даргын бүтэлгүй шийдвэрээс болж МАН-ынхан завсарлага авч, чуулганы хуралдаан тасалдав.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа