Малайз улсад харамсалтайгаар амиа алдсан Б.Энхтуяаг өөд болохоосоо өмнө ихэр монгол эгч дүүстэй хамт амьдарч байгаа талаараа гэрийнхэндээ дуулгасан байдаг. Тэд талийгаачид гадаад паспорт гаргаж өгнө хэмээн бүх бичиг баримтыг нь авчихаад сүүлийн үед танихгүй хүн шиг аашлах боллоо гэж ч хэлээд дараах нь эдгээр хүмүүс хүний наймаачид юм шиг байна хэмээн зугтаж байгаа тухай утсаар хэлсэнийг ар гэрийнхэн нь баримтуулж аван цагдаагийн газар өгсөн гэдэг. Мөн эдгээр хоёр ихрүүд түүнийг сингапурын нисэх онгоцонд суулгахаар чирсэн ч тэрбээр мултарч чадсан гэдэг. Гэвч тэдгээр ихэр эгч дүүс монголд ирсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар “Өнөөдөр” сониныхон талийгаачийн ах Б.Батзоригтой Малайз явахаас нь өмнө ярилцсан байна. Тэрбээр “Монгол HD” телевизээр ярилцлага өгч байсан. Нүүр царайг нь танигдахгүй болгосон байсан ч манай гэрийнхэн бүгд таньсан. Эрүү нь андашгүй байна лээ. Дүү минь амьд байхдаа “Энэ хоёр эмэгтэй хүн наймаалж мөнгө олдог бололтой” гээд гэрэл зургийг нь явуулж байсан юм. Тэдний зураг бидэнд байгаа. Тэгэхээр бид түүнийг танилгүй яах вэ. Дүүг минь “Б.Энхтуяаг хар тамхи хэрэглээд байхаар нь “Хар тамхи татахаа болихгүй бол бид чамтай хамт амьдарч чадахгүй” гэж хэлсэн чинь хувцсаа үүрээд гараад явсан. Яасныг мэдэхгүй гэж ярьж байна лээ хэмээн ярьсан байдаг. Тэгвэл одоогоор талийгаачийн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх Монголд байгаа 2-3 хүнийг шалгаж, заримаас нь байцаалт авч байгаа аж. Бүсгүй нас барахаасаа өмнө ах руугаа хүний наймааны золиос болж буй тухайгаа хэлж, мессеж бичсэн байдаг. Цагдаагийн ажилтнууд мессежийг хуурамч болохыг нь тогтоосон талаар эх сурвалж хэлэв. Өөрөөр хэлбэл, охины өмнөөс хэн нэгэн уг мессежийг зохиож, хуурамч нотлох баримт бүрдүүлсэн гэж албаны хүн хэлж байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа