Хүний нутагт монгол охины амь үнэгүйдэж муу хүмүүсийн гарт үрэгдсэн тухай энэ долоо хоногт шуугилаа. Магад хэт их синсаци үүсгэлээ гэж уншигч та шгүүмжилж байж болох. Гэхдээ Б.Энхтуяа охиныг аврах боломж байсаар байтал манай цагдаагийнхан хөдлөөгүй нь ингэж давалгаа үүсгээд байгаа юм. Хамгийн сүүлд охиныхоо дууг утасны цаанаас сонссон ээж тээж төрүүлсэн үрийнхээ цогцосыг хүний нутагт байгаа гэж бодохоос шаналж бэтгэрч суусан гэдгээ хэлж байгаа. Ийнхүү долоо хоног шуугисаны эцэст тус хэргийн үнэнийг олохоор сэтгүүлчид эрэл хайгуул хийж цагдаа шүүх гараа хөдөлгөж эхэллээ. Уг хэргийн мөрөөр Өдрийн сонины сэтгүүлч Г.Дэлгэрцэцэг Малайзыг зорьсон билээ. Тэрбээр өнөөдрийн дугаартаа тус улсад байдал ямар байгааг өөрийн нүдээр харж, монгол оюутан, хүний эрхийн байгууллагынхантай уулзаж хэргийг тодруулахаар зорьж яваагаа бичжээ. Түүнийг тусламж эрэн монгол оюутантай уулзахад уг хэргээс бишүүрхэж байгаагаа ил тод хэлсэн нь олон байсан аж. Харин 12-ны өдөр Олон улсын байгууллагын ажилтан монгол охин нас барсан тухайг олж мэдээд сэтгүүлчтэй холбоо барьсан байна. Ажилтан хэлэхдээ Монгол охин амиа алдсаныг олж мэдлээ. Түүнийг Малайка хотоос олсон бололтой. Энэ нь Малайзын түүхийн эртний дурсгалт хот болох Коула Лампураас зайтай оршдог бөгөөд Малайкаагийн нэгэн байгууллагын урдаас олсон байна. Монголын талаас Ганбат гэдэг цагдаа нэг л удаа утсаар холбогдож талийгаачийн үхлийн шалтгааныг асуусан бөгөөд дахиж залгаагүй. Малайз монголын цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцдог гэтэл дахиж залгаагүй. Мөн ар гэрийнхэн нь ирж шарилыг нь авахгүй байгаад Малайзын тал гайхаж байгаа гэжээ.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ