Өнөөдөр төр засгийн хэрэгжүүлж буй ард иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогийг харахад гадны орнуудаас хүнсэндээ хараат байсаар байгаа ба Үндэсний үйлдвэрлэгч орон болох хол байна.
Хүнсний тухай хуулийн гол зорилт нь хүн амын хүнсний хэрэгцээг чанартай, шим тэжээллэг, аюулгүй хүнсээр тогтвортой, хүртээмжтэй хангах, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино гэдэг.
Үүнээс хамгийн түрүүнд яригдах асуудал нь мэдээж ард иргэдийг аюулгүй хүнсээр тогтвортой хангах энэ нь хуулийн зорилттойгоо хэр нийцэж байна. Гэтэл импортлогч, үйлдвэрлэгчийн харьцаа 80/20 байгаа. Бидний эрүүл амьдралын эх үндэс нь хоол хүнс билээ. Эдгээрт шинэчилсэн хуулинд заасны дагуу хилээр орж ирж байгаа хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд одоогийн байдлаар авсан дорвитой арга хэмжээ байхгүй байна.
Аюултай хүнс үйлдвэрлэдэг орнуудаас хүнсний бүтээгдэхүүн орж ирсээр байна
Бид Хятад, Америк гэх аюултай хүнс үйлдвэрлэдэгээрээ алдартай орнуудаас чихэр жимс, ногоо, будаа, загас, тахианы мах гэх мэт тогтмол хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ авдаг. Бас болоогүй жолоогүй төрийн ачаар, валютын ханшийн өсөлтөөр эдгээр хортой хүнсийг өндөр үнээр худалдан авч байгаа нь хямралын гол үндэс болсоор байна.
Хүн амд нөлөөлсөн үр дүн
Өнөөдөр Америкид аюултай хүнсээс болж 4 хүний нэг нь хорт хавдараар нас барж 3 хүний нэг нь ямарваа байдлаар шаналж нийт иргэдийн өвчний эсрэг зарцуулах зардал ихэссээр байгаа гэж хэвлэл мэдээлэлийн хэрэгслээрээ мэдэгдэж байгаа. Монгол улсын хувьд хүн амын ихэнх нь хорт хавдар, харшил гэх мэт дархлалыг дарангуулагч баталгаагүй хүнснээс үүсдэг өвчлөлд монгол хүн тутмын 3/1 нь өртсөөр байна. Эмч мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар сүүлийн үеийн янз бүрийн баталгаагүй хүнснээс болж эдгээр өвчлөлүүд үүсэж байна гэдэг. Тиймээс импортоор орж ирж буй хүнсэнд төр засаг хатуу хяналт тавихгүй бол бид баталгаагүй хүнсийг хэрэглэсээр л байх болно.
Монголчууд бид өнөөдөр эх орныхоо хөрсөнд тарьж ургуулж, үйлдвэрлэсэн эрүүл, аюулгүй, баталгаатай хүнсийг хэрэглэхийг хүсэж байна. Эрүүл монгол хүний төлөө Хүнсний тухай хууль, Хүнсний аюулгүй байдлын тухай хууль хэзээ хэрэгжих эхлэх бол.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа