Манай улсын улсын иргэн Н.Энхээ Малайзад амиа алдлаа. Тэрбээр хэл сурах, ажил хийж мөнгө олох зорилгоор тус улсыг зорьсон байдаг. Харамсалтай нь хүний наймаачдын золиос болж амиа алдсан юм.
Н.Энхээ 2013 оны аравдугаар сарын 5-нд ах руугаа утсаар ярьж “Хүмүүс намайг зодсон. Би зугтааж байна. Миний бичиг баримтыг өгдөггүй ээ” гэсэн байна. Гэр бүлийнхэн нь тэр даруй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс, улмаар Эрүүгийн цагдаагийн газарт мэдэгджээ.
Мэдээллийн дагуу эрүүгийн цагдаагийн газар интерполоор дамжуулан Малайзын талд ханджээ. “Манай улсын иргэн Н.Энхээ танай улсад байгаа, аюулгүй байдлыг хангаж өгөөч” гэж... Харамсалтай нь тус улсын цагдаа маш хойрго хандсанаас Н.Энхээг амиа алдсаны дараа олж “Н.Энхээ амиа алдсан байна. Ирж цогцсыг нь авна уу” гэсэн хариу ирүүлжээ. Бүр сарын өмнөөс тус улсын цагдаад хандсан ч тэдний хойрго байдлаас болж манай улсын иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Хүсэлт гаргасан даруй шуурхай ажилласан бол ийм зүйл болохгүй ч байсан юм билүү.
Малайз улс нь хар тамхи, хүний наймааны хэргээр дэлхийд дээгүүрт ордог бөгөөд хууль хяналтын байгууллага нь авилгад идэгдсэнээрээ алдартай. Тиймдээ ч хэдэн жилийн өмнөөс манай улсын цагдаа, Малайзын цагдаа хоёр тааламжгүй харилцаатай болсон гэдэг. Учир нь тус улсад манай улсын иргэн Ш.Алтантуяа амиа алдах үед хамтран ажиллах тал дээр бас л хойрго хандсан байдаг.
Олон улсын дүрэм журмын дагуу аль ч улсад өөр улсын цагдаагийн газар гүйцэтгэх ажиллагаа явуулах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, манай иргэн Малайзад аюулд орлоо гээд эндээс очоод Н.Энхээг аврах боломжгүй юм.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа