УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хууль санаачлан, УИХ-аар батлуулж, тэр нь учир дутагдалтай хууль гарсан гэж олны хэл ам дагуулсаар багагүй хугацаа өнгөрч. Монголын хууль гурав хоног гэдэг шиг Л.Эрдэнэчимэг гишүүний хууль ч мөн гурав хоногтоо үйлчилсэн. Бар, ресторан зэрэг үйлчилгээний газруудыг эс тооцвол Тамхины хяналтын тухай хууль “хэрэгждэггүй” хууль болсон.
Тэгвэл тэрээр саяхнаас Архины хяналтын тухай хууль санаачлахаар судалгаагаа эхлүүлсэн бөгөөд энэ өдрүүдэд Польшийн Варшав хотод судалгаа хийж яваа гэнэ. Тус улсын эрүүлжүүлэх төвийн ажилтай танилцаж, туршлага судалж яваа гэнэ шүү. Тамхины хяналтын хуульд тусгасан шиг тамхи татах цэгийг нь байгуулж өгөөгүй байж шууд хорьчихсон шигээ Архины хяналтын хуульдаа анхаарахын тулд гадны оронд туршлага судалж яваа юм байх. Архины хяналтын тухай хууль гарахыг олон хүн дэмжиж байгаа ч Архины бизнес эрхлэгчидтэйгээ илүү хатуу тэмцэх хэрэгтэй ч олон хүн сануулаад буй.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна