Ану нэрээрээ алдаршсан Ч.Уранхолбоо хөөрхөн царай, сайхан бие, бас хэзээд үс зүсээ сайхан янзалчихсан гялалзаж явдаг. Эмэгтэй хүний хувьд энэ гол чанар. Угаасаа эмэгтэй хүн хүмүүст гоо сайхынг бэлэглэх ёстой гэдэг. Гоо сайхан байна гэдэг их золис шаарддаг гэж хүмүүсийг гоо үзэсгэлэнгээрээ бишрүүлдэг бүсгүйчүүд бүгдээрээ дуу нэгтэй хэлдэг. Дуучин Ану өглөө эрт босоод үс зүсээ янзалж, хувцас хунараа нэг бүрчлэн индүүдэж, байнга юм угааж цэвэрлэж явдаг, хажуугаар нь ажил хэргээ явуулж, ном уншиж байдаг ажил хэрэгч, аж ахуйч бүсгүй гэнэ.Бээжинд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд ажиллаж амьдарсан дуучин Ч.Ану энэ зун “Гурван гал” эмнэлэгт гэнэтхэн төрж хүмүүсийг мэл гайхуулсан. Жирэмсэн эмэгтэйчүүд ээж аав эр нөхөртөө эрхэлсээр байгаад багагүй жин нэмчихсэн төрөхөөр ирдэг бол жирэмсэн үеийн дасгал сургуулилтыг сайн хийж, хоол ундаа ч их эвтэйхэн жор тунг нь тааруулж чадаж эмч нарыг багагүй гайхшруулсан гэнэ. Төрчихөөд долоо хоногийн дараа телевизийн нэвтрүүлэгт уригдан оролцож, гадаад худалдааны бизнестээ ч хөл тавьжээ. Саяхан ажлаар Энэтхэг яваад иржээ. Эмэгтэй хүн төрөхөөр биеийн галбир нь эвдэрч, таргалдаг гэсэн ташаа ойлголтыг эвдэж, гоо сайхнаа хадгалж, ажил хэргээ гялалзтал явуулсаар яваа нэгэн.
Ану одоо зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах биш, хайртай нөхөр, охиноо асардаг завгүй эмэгтэй болсон. Анугийн хайрыг татсан залуу нь “Wanted” студийн захирал Түвшинбаяр гэдэг залуу. Дуучин Ану “Wanted” студиэр “UB Game” дууныхаа клипийг хийлгэж байгаад Түвшинбаяртайгаа танилцсан гэдэг.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна