...Влад Кадони үзэгчдээс дөрвөн төлөөллийг урин чонын шагай атгуулаад өөрөө цааш харан зогсоод тэдгээрийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар ёстой л “нэвт шувт” хэлсэн юм...
Оросын нэрт зөн билэгч Влад Кадонигийн Монгол дах айлчлалынхаа хоёр дах өдөр буюу өчигдөр олны талахрлыг хүлээсэн, халуун дулаан уур амьсгалт, сонсууштай лекцийг зохион байгуулснаар өндөрлөлөө. Түүний лекцийг сонирхохоор бас анхнаасаа түүний ирэхийг тэсэн ядан хүлээсэн Монголчууд “Буган Халиун” рестораныг пиг дүүргэсэн юм. 100 хүний V.I.P хүлээн авалт байсан учраас хэдий орж амжаагүй ч гаднаас нь хүртэл Влад Кадонигийн лекцийг сонсогчид олон байлаа. “Хувь тавилан, ид шид” нэртэй лекцэнд улс төр, урлаг соёлын олны танил эрхмүүд ч хүрэлцэн ирсэн харагдсан.
Лекц хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд эхний хэсэгт Лекцийг сонирхогчид алмайран түүний зөн билгийг шагшин магтаж, халуун дотноор алга ташин баяр хүргэж байсан юм. Влад Кадони лус савдаг гэж юу вэ? Тэднийг хэрхэн аргадах, хүндлэх, хараал жатга гэж чухам юу болох, “нүдний хор”, хүн төрөлхтөн ойр дотныхоо нас барагсадтай хэрхэн харьцах, тэднийгээ хэрхэн хүндлэх гээд маш сонирхолтой сэдвүүдийг хүмүүст энгийн атлаа гүн ойлголт үлдээхүйцээр гайхалтай тайлбарлаж өгсөн юм. Дашрамд дурдахад тэрээр Монголд ирсэн эхний өдөр Налайхад ажиллахдаа судсаа ханасан шалтгааныг тайлбарлахдаа тэр хавийн лус савдгийг хооллон ундаалсан хэмээн тайлбарласан юм.
Түүний лекцэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс Владын мэдлэг оюун, хурц ухаан, өрөвч сэтгэл, хатуу ч гэмээр шулуун шударга яриаг нь биширч суулаа.
Тэрээр хүмүүсийн асуусан асуултанд ёстой л “голыг нь олсон” хариултыг дор бүр нь өгч байсны дээр түүний хэлсэн үг, өгүүлбэр бүр үнэ цэнэтэй санагдаж байсныг энд дуулгая. Хүлээн авалт, лекцийн төгсгөлд Влад Кадонигийн Монгол дах айлчлалыг зохион байгуулагч “Оюунлаг Язгууртан” ТББ-аас жинхэнэ морины гавлын ясаар бүтсэн өвөрмөц хийцтэй, эр хүний хийморь сүлдийг бахархуулам уламжлалт морин хуур хөгжмийг түүнд дурсгал болгон үлдээлээ.
Зарчимч, залуухан, хүчтэй, шударга бас өрөвч сэтгэлтэй хар шидтэн Влад Кадони хувь хүн талаасаа үргэлж “зөвт” байж, цаг ямагт өөрийгөө хар шидэд мэргэшүүлэн хөгжүүлж байсан нь илт мэдрэгдэж байсан юм.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна