Зөн билэгч Влад Кадони: Налайхын зам дахь хүний цусаар хооллогчийг номхруулж, үхэгсэдтэй ярилцана

Admin
Өчигдөр 16 цаг 39 минут

Оросын зөн билэгтэн Влад Кадони манай оронд ирэх тухай бид мэдээлж байсан билээ. Тэгвэл монголчуудын сонирхлыг татсан “Зөн Билгийн Тулаан” реалити нэвтрүүлгийн зургаа дахь улирлын ялагчаар тодорсон Новосибирскээс гаралтай, Сибирийн хар номтон Влад Кадони өнөө өглөө 07.30 цагт Улаанбаатарт ирсэн юм. Тэрбээр ирсэн даруйдаа хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдийн асуултанд хариу өглөө. Түүнийг “Зөн билгийн тулаан” тэмцээний 13 дахь улирлын шилдэг оролцогч Сибирийн “шулам” гэгддэг, “рок” стильтэй Елена Голуновагийн хүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэрбээр ээжийнхээ бүхий л далдын хүч, чадал авьяасыг өвлөн авсан “хар номтон” гэдэг. Залуухан атлаа, хүч чадлаараа ээжтэйгээ эн зэрэгцэх Влад Кадонийг "Оюунлаг Монгол" ТББ урьж авчирсан байна. Тэрбээр хоёр өдөр монголд байх бөгөөд өнөөдөр орой Налайхын зам дахь хүний цусаар хооллогч муу ёрын сүнсийг номхруулж, Баянхошуун дахь оршуулгын газарт очиж үхэгсэдтэй ярилцах аж.