“CODE 26”-ГИЙН ТАЙЛАН


25 дугаар суваг телевиз “Making the Band” реалити шоугаараа олон үзэгчийг дэлгэцийнх нь өмнө уяад байгаа. Дөрвөн ч хамтлагийг төрүүлээд байгаа тус шоуны отгон хамтлаг болох “Code 26” хамтлагийн тоглолт нижгэр болж өндөрлөлөө. АСА Циркт болсон тус тоглолтонд залуу үеийн шилдэг хамтлаг дуучид оролцсон бөгөөд үзэгчид ч гэсэн сэтгэл өндөр байсан нь тоглолтын уур амьсгалаас мэдрэгдэж байсан юм. Монголын рок попын ертөнцөд шинээр орж ирж буй тус хамтлагийнхны стиль, имижийг сонжиход нэг иймэрхүү.