Энэ их энгийн асуулт. Гэвч хариулт нь тийм ч амар биш. Бүх зүйл таны ард үлдэх найз нөхөд, гэр бүлийнхний авах арга хэмжээ, бас таны үлдээсэн гэрээслэл, захиаснаас хамаарна.
Facebook-ын албан ёсны дүрэм журамд хэрхэн заасныг харцгаая.
Profile-ыг “Дурсгал” (Memorialize) болгож үлдээх
Компаний албан ёсны сайтад талийгаачийн profile-ыг Дурсгал болгож үлдээх хүсэлт хүлээн авах форм байдаг байна. Хэрвээ хүсэлт Facebook-ээс албан ёсоор батлагдсан тохиолдолд уг Profile “дурсгал” төлөвт орж, зөвхөн найз нарын хандах эрхийг нь үлдээж, зарим нэг мэдээллийг нь алга болгоно. Ингэснээр зөвхөн найзууд нь гашуудал, эмгэнэл, дурсамж үлдээх боломжтой болж хязгаарлагдана. Хандах эрх, нууц үг зэрэг нь хэнд ч өгөгдөхгүй.
Profile-ыг устгах
Мөн Facebook-ээс гэр бүлийнх нь хэн нэгэн хүссэнээр талийгаачийн Profile-ыг бүхэлд нь устгаж болно. Ингэхийн тулд Facebook-ээс гэр бүлийн хүн эсвэл гэрээслэл биелүүлж байгаа хуулийн итгэмжлэгдсэн хүн гэдгийг нь батлах баталгаа шаардана. Батлагдаагүй тохиолдолд хүсэлтийг хүлээж авахгүй аж. Баталгаа болох бичиг баримтууд:
Талийгаачийн төрсний гэрчилгээ
Талийгаачийн нас барсан гэрчилгээ
Тухайн улсын хуулийн дагуу талийгаачийн хууль ёсны төлөөлөл гэсэн нотолгоо
Ингэхдээ дараах форм ашиглаж хүсэлтээ илгээнэ. Зөвхөн устгуулах биш өөр хүсэлтээ ч үүгээр илгээж болох гэнэ.
Бүх мэдээллийг нь хуулж авах
Хэрвээ хууль ёсны этгээд гэдгээ баталж чадвал талийгаачийн бүх мэдээлэл, контентыг нь хуулж авах боломжтой.
Мөн энэ үүргийг зарим компаниудтай гэрээ хийн хийлгэж болох юм байна. Энэ тохиолдолд тус компаниуд гэр бүлийнхэнд нь мэдээллийг нь дамжуулж өгдөг гэнэ. Ийм компаниудын зарим нэгээс дурдвал Entrustet, Legacy Locker, Data
Inherit зэрэг юм.
Юу хийх хэрэгтэй вэ?
Хэрвээ таньд эвгүй санагдахгүй бол болзошгүй эрсдлийг тооцоолж гэрээслэлээ үлдээж болно. Ингэхдээ таны контентыг хэн татаж авах эрхтэй, хэний хүсэлтээр Profile-ыг дурсгал болгож үлдээх үү, устгах уу гээд бүх заавраа үлдээж болохнээ. Мөн та хагацлын буюу гэрээслэлийн зурвас үлдээх бол ifidie аппликэшн хэрэглэн текст эсвэл видео хэлбэрээр үлдээх боломжтой. Энэ зурвасын эзнийг талийгаач болсныг итгэмжлэгдсэн этгээд, эсвэл гурван найз нь баталсан тохиолдолд автоматаар пост хийгдэх гэнэ. Тэр хүртэл хэн ч үзэх боломжгүй.
Илүү ихийг мэдэхийг хүсвэл
Та хэрвээ энэ талаар бодож эхэлсэн бол энэ чиглэлийн үйлчилгээ үзүүлэгчдийн жагсаалттай танилцаж болно. Мөн хэрхэн дижитал өв хөрөнгөө үлдээх төлөвлөгөө боловрсуулах бол энэ сайтаас зөвлөгөө авч болох юм байна.