Оросын нэрт зөн билэгч Влад Кадонигийн Монгол дах айлчлал дөрөв хоног буюу энэ сарын 27-ноос 30-ныг хүртэл үргэлжилнэ гэдгийг эх сурвалж мэдээлж байна. Түүний айлчлал сайн сайхан, нийгэмд тустай, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч олон үйл явдлаар өрнөх нь.
Тэдгээрийн нэг нь Зайсан дах Буган Халиун ресторанд болох тусгай V.I.P хүлээн авалт бас лекц юм. Дээрх лекц, хүлээн авалтанд Монголын улс төр, урлаг соёл болон нийгмийн салбар салбарын 100 тусгай зочин оролцох юм байна. Хамгийн чухал нь Влад Кадонигийн лекцийн гол сэдэв нь “Хүний энерги, хувь тавилан, хэрхэн яаж бусдын муу энергиэс өөрийгөө хамгаалах хийгээд далдын хүч, амьдрал, үхэл хүний ухаанд хэрхэн нөлөөлөх вэ” зэрэг сонирхолтой бас таны амьдралд маш чухал сэдвүүдийг хөндөн ярих юм байна. Дээрх лекц нь энэ сарын 28-ны өдөр болох бөгөөд манай Монголын “Зулын 25”-ны өдөртэй давхцаж буйгаараа цаанаасаа билэгдэлтэй гэлтэй.
Влад Кадонид үзүүлэх хүсэлтэй мөн түүний гайхалтай лекцийг сонсох хүсэлтэй Монголын “одод” хэдийнэ захиалгаа өгч, түүнд хувь заяагаа даатгахаар зэхэж байгаа гэсэн шүү. Тиймдээ ч түүнийг урьж авчирч байгаа “Оюунлаг язгууртан” ТББ-ынхны жагсаалт уртаас урт болоод байгаа сурагтай.
Та хүлээн авалт болоод алдарт “хар шидтэн”-ий лекцийг сонсохыг хүсвэл түүний Монгол дах айлчлалыг зохион байгуулагч “Оюунлаг язгууртан” ТББ-ын 9900-8985 болон 9496-3332 дугаарын утсаар холбогдож болох юм байна.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа