МҮОНТ-тэй холбоотой асуудлаар өчигдөр Үндэсний зөвлөл хуралдаж “МҮОНТ-ийн нэр бүхий ажилтнууд, МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяр нарын хооронд үүссэн ноцтой зөрчлийн шалтгааныг судалж арилгах талаар албан үүрэг, эрх мэдлийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авч, үр дүнг нь 2013 оны 12 дугаар сарын 2-ны дотор Үндэсний зөвлөлд мэдээлэхийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал (М.Наранбаатар)-т үүрэг болгосугай” гэх тогтоолыг гаргаад байгаа билээ. Ийнхүү Үндэсний зөвлөл тогтоолоо гаргаад ээлжит бус хуралдааны товыг зарлачихаад байхад “МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлөөс чиглэл өгсөний дагуу ерөнхий захирал М.Наранбаатар ажилчдынхаа өгсөн шаардах бичгийг нягталж үзээд Ч.Даваабаярыг үүрэгт ажлаас нь огцруулах шийдвэр гаргажээ” гэх ташаа мэдээлэл цацагдаж эхлээд байна. Түүнчлэн МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ерөнхий захирлын шийдвэрийг хүлээж авалгүй, утсаа салган алга болсон гэх зэргээр худал мэдээлэл цацаж, олон нийтийг төөрөгдөлд оруулаад байгаа юм. Ямартай ч МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлын байрандаа, албан үүргээ гүйцэтгэж байгаа гэдгийг холбогдох эх сурвалжууд мэдэгдээд байна.
П.Эрдэнэ
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа