УИХ-ын гишүүдийн ирц хангалтгүй, ирсэн нь өөрийнхөө үгийг камерны өмнө хэлчихээд л алга болчихдог, байгаа хэд нь сонин уншиж, компьютерийнхаа дэлгэцийг ширтэж, байхгүй нэгнийхээ саналын кнопыг дарж суудаг нэг иймэрхүү парламенттай болчихоод байна. Дангаар ярилцлага өгөхдөө нэг сайхан эх орончид, хамгийн их “тэгэх ёстой, ингэх хэрэгтэй” гэх үгийг урсгана. Үнэндээ хэлэлцэж буй асуудлаа намын бүлгийн хурлууд дээр бүхнийг шийдчихдэг тул чуулган дээр түүнийгээ баталгаажуулах гэж ёс төдий сууцгаадаг мэт.
Энэ мэт гишүүдийн нэг нь болж, З.Баянсэлэнгэ гишүүн чуулганы хурал дээр тоглоом тоглож байгаа нь зураглаачийн дуранд өртжээ. Тоглохынхоо хажуугаар хууль баталж байна гэх үү, хууль батлахын хажуугаар тоглож байна гэх үү, бүү мэд. Ямартаа ч чуулганд дэг, гишүүдэд хариуцлага, сэтгэл дутагдаж байгааг хүлээн зөвшөөрөх цаг болжээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна