Харанга хамтлагийн дуучин Лхагвасүрэн удахгүй аав болох гэж байна. Залуу хүүхдүүд аав болоод байхад мань эр юу дутахав.
Англи хэлний багш эмэгтэй болох Ганбаттай амьдралаа холбосон тэрээр ирж буй гурав дах үрээ сэтгэл догдлон хүлээж байна.
Тэгвэл тоглолтоо ч хийгээд л, номоо ч гаргаад л, хувийн амьдралаа ч зохиогоод яваа дуучин, үг зохиогч ZZ удахгүй аав болох гэж байна. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явсан түүнийг залуу халуун байхад олон ч охин хайраа илчилж байсан гэдэг. Харин нас явахын хирээр гэр амьтай болж, даруухан болсон тэрээр гэр бүлээ цогцлоож яваа. Түүний эхнэр эгэл жирийн үсчин эмэгтэй. Зарим нэг талаараа хүнтэй нийцгүй, ааш нь олддоггүй гэж гоочлогддог ч дуучин залууг аз жаргалтай болгосон Алтанцэцэг бүсгүй тун удахгүй амаржих юм байна.
Түүнчлэн нэгэн зүгт хамтлагийн дуучин Заяа мөн л анхныхаа үрийн зулайг үнэрлэх гэж байна. МҮОНТВ-ийн нэвтрүүлэгч бүсгүйтэй амьдралаа холбосон тэрээр аав болох бэлтгэлээ хийгээд тун завгүй яваа.
Аав болох гэж байгаа урлагийнхандаа бүгдэд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа