“UBS MUSIC VIDEO AWARDS” наадам олон намар дараалж хамтлаг, дуучид, урлагийнхныг хийх юмтай, хэлэх үгтэй болгосон гэхэд хилсдэхгүй. Ямарсайндаа “AWARDS дөхөөд ирэхээр оройхон гарч ширүүхэн дайрч, видео клипийг ёстой л нэг үйлдвэрлэх шиг болдог. Энэ жилийн “UBS MUSIC VIDEO AWARDS” наадмыг “UBS” телевизийн хурган компани “UBS MUSIC” хөгжмийн телевиз албан ёсны эрхтэйгээр анх удаа зохион байгуулах гэж байгаа.
Хэдийнэ олонд танигдаж, түмэнд дуурсагдсан наадам болохоор тэдний хувьд торох зүйлгүй даваад гарчих ажил биз. Чухамхүү хавь ойрын хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг нь сортолзуулаад байгаа зүйл нь наадмын шагналын сан юм. Наадмын хүрээнд төлөвлөгдсөн 14 номинацийн эздэд 1,500 мнт, мөнгөн цомыг олгох бол “UBS MUSIC”-ийн сонгосон шилдэг студи продакшн алдарт дуучин BEYONCE-ийн 8000 долларын өртөгтэй тоглолтыг үзэх хосгүй эрхээр шагнуулах гэнэ. Юутай ч үндэсний брэнд, компаниуд тэгтлээ хөрөнгөжив үү, “UBS MUSIC” телевиз түнтийтлээ баяжсан уу гэдгийг бид таашгүй. Ямартай ч зах зээлийн бүсээ чангалсан энэ цаг үед амласан шагнал, сонсогдсон эзэндээ хүрэх болтугай.
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ