А.Мөнхбат “292 мянга” хочтой боллоо


Салаавч Ганхуяг, Бенз Эрдэнэчимэг, патент Цолмон гэх хоч үргэлжилсээр. Энэхүү түүхийг үргэлжлүүлэн Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат “292 мянган төгрөг” хочтой болж буй бололтой. Учир нь түүний тэргүүлдэг холбооны “Тэргүүний залуу” алтан медалийн ханш олон нийтэд дэлгэгдсэн бөгөөд НӨАТ оролгүйгээр 292 мянган төгрөгийг төлсөн бол энэхүү шагналыг авах боломжтой  гэнэ шүү.  Монголын залуучуудын холбооноос байгууллагаасаа энэхүү шагналыг авах хүнийг тодорхойлон явуулахыг хүсэхийн хамтаар үнийн нэхэмжлэлээ ч ийнхүү хавсаргасан аж.