Хүн төрөлхтөн түүхэн урт удаан хугацааны туршид далд хүчний утга учрыг тайлахаар оролдсоор ирсэн. Нүдэндээ ч итгэмээргүй далдын хүч, хар домын аргийг өөртөө шингээсэн нэрт зөн билэгч , “Зөн билгийн тулаан” тэмцээний 6 дахь улирлын ялагч Влад Кадони манай оронд хүрэлцэн ирэхэд хэдхэн хоног үлдлээ. Бидэнд харагдаж мэдрэгддэг бодит ертөнц маань сайн муу, гэрэл сүүдэр, нүгэл буян, жаргал зовлон хослон байдгийг хүн бүхэн мэднэ. Гэсэн хэдий ч бид болох гэж буй үйл явдал, өөрсдөдөө оноогдсон хувь тавиланг өөрсдийн хүслээр өөрчлөхийг хүсдэг. Тэгвэл энэхүү өөрчлөлтийг хар номтон, хар шидтэнгүүд үйлддэг нь гайхалтай. Дэлхий даяараа даяаршиж юм бүхэн нээлттэй болсон энэ цагт Оросын нэрт зөн билэгч, тэр дундаа Сибирийн “шулам” гэгддэг Елена Голуновагийн хүү Влад Кадони Монголд ирж энэхүү хар домгийн шидийнхээ нууцыг Монголчууд бидэнтэй хуваалцах гэж байна.Улс түмнүүдийн үлгэр домог, тууль, аман ярианд мянга мянгаараа үлдэж хоцорсон тэр л гайхамшиг, ид шид бүхнийг бид нүдээрээ харж, биеэрээ мэдрэх боломжтой болжээ. Ялангуяа хар хүч, хар ид шидийн ашиглан хүн төрөлхтөний хувь заяа, ирээдүй хойчийг бүхэлд нь өөрчилж чадах алдарт зөн билэгч Влад Кадонитой уулзахийг хүссэн хүмүүс аль хэдийнээ урт дараалал үүсгэжээ.
Таксигаар үйлчлэх нэрийдлээр эмэгтэйчүүдийг дээрэмдэн, хүчирхийлсэн байж болзошгүй этгээдүүдийг баривчилжээ
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө
Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланч хамт олон, тариаланчдыг шалгарууллаа
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар 2026 оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилээр зарлалаа
Чингис хааны өв соёлын хүрээлэнг “Чингис хаан” үндэсний музейд нэгтгэлээ
Засгийн газрын урт хугацаат бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн хэмжээг баталлаа