Рок попынхон нэг үеэ бодвол чадал, боломжийнхоо хэмжээнд сонин, содон тоглолт хийх гэж хичээдэг болжээ. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тоглолт байхад 2, 3 жил өнжөөд хийх нь ч байх аж. Ялангуяа намар болохоор тоглолтонд оролцох, бие даасан тоглолтоо хийх гэсэн уран бүтээлчид олширдог.
Харамсалтай нь санхүүгийн хүндрэл шалтгаалсан уу, эрэл хайгуул хийхгүй, идэвхигүй байна уу гэмээр уран бүтээлийн тоо нь олширсон боловч чанар нь тийм ч сайн биш байгаа нь нүднээ илхэн.
Тийм ч болохоор монголын залуус гадны хамтлаг, дуучдыг ихээр сонсож, өсвөр үеийнхэн солонгос дуу хөгжим сонсон, даган дуурайх үзэгдэл ихэссээр байна.
Тэгвэл рок попынхонд нэг талаар урам зориг өгөх, нөгөөтэйгөөр монголын орчин үеийн дуу хөгжим, видео урлагийн хөгжилд томоохон хувь нэмэр болдог “UBS MUSIC VIDEO AWARDS-2013” наадам энэ сарын 29-нд болох гэж байна.
Энэ сард болж байгаа олон тоглолтын дундаас ийнхүү клипний наадам болох гэж байгаа нь хөгжим сонирхогчдын хувьд хүлээлт үүсгэж эхлээд байгаа юм.
Чимээгүй болсон энэ наадмыг энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхтэйгээр гардан зохион байгуулж байгаа юм. Түүнчлэн “Шагналын сан өндөр” гэж чанга дуугарч чадлаа.
Ямартай ч цаг хугацаа энэ жилийн наадмын өнгийг харуулах биз ээ. Шагнал их ч бай, бага ч бай хамтлаг, дуучдыг дэмжиж, энэ төрлийн шагнал гардуулах ёслолын арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа нь олзуурхууштай болов уу.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна