Сүүлийн хэд хэдэн сонгуульд байнга ялагдсаар байгаа МАН-ынхан намаа шинэчилж өөрчлөхөөр тогоон дотроо хэрэлдсээр 10 сарын 27-нд ээлжит их хурлаа хийн шинэчлэгдэхээ зарласан билээ. Энэ хурлаа тус намынхан шинэчлэлийн хэмээн тодорхойлж байсан ч тус их хурал нь тийм ч их шинэчлэлтэй байж чадаагүй тухай одоо ч яригдсаар байна. МАН-ын даргаар тус намын нийслэлийн фракцийн тэргүүн гэгддэг М.Энхболд тодорсныг сайшаах хүн цөөнгүй байгаа ч түүнийг багаа бүрдүүлэхдээ алдлаа гэх хүн олон байна. Нэгэн цагт “Болор цом”-ыг нэг сая төгрөгөөр худалдан авлаа гэх дуулианы эзэн болж байсан яруу найрагч Ж.Мөнхбат тус намын генсекээр тодорсныг басхүү нарийн бичгийн дарга болсон Булгантуяа, Т.Гантулга нарыг оносон сонголт гэж хэлэх хүн цөөн байна. Үнэндээ ч тэд албаа авсан даруйдаа тараа таниулан бүдэрч эхэллээ. Ж.Мөнхбат нарын хийсэн хамгийн эхний ажлын нэг нь хэвлэлийнхний “өр”-ийг барагдуулах байлаа. Гэрээ ёсоор бол 11 сарын 8 , 15 нд хоёр хувааж өрийг барагдуулах байсан ч өнөөдрийг хүртэл эхний мөнгөний сурагч байхгүй байсаар л. Шинэчлэгдсэн ардын намын эхний ажил нэг иймэрхүү. Гараа сайн бол бариа сайн гэдэг монгол ардын зүйр үгтэй жишвэл энэ нам ч шинэчлэгдэж шалиагүй л бололтой.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа