1990 оны сүүл, 2000 оны эхэн үе бол монголын рок попын жинхэнэ хөгжлийн шинэ үе байв. Тухайн үед “Алтан микрофон”, “Пентатоник” гээд олон наадмууд зохиогддог байсан. Эдгээрийн залгамж халаа болсон “UBS MUSIC MUSIC VIDEO AWARDS” буюу оны шилдэг клип шалгаруулах наадмыг “Mongolian music” продакшн амжилттай зохион байгуулж ирсэн билээ.
Тэгвэл энэ жил “UBS MUSIC” хөгжмийн телевиз оюуны өмчийн эрхийн дагуу 11 дүгээр сарын 29-нд зохион байгуулах болсон нь рок попын уран бүтээлчид, үзэгчдийн хувьд ч гэнэтийн зүйл боллоо.
Монголын рок попынхон энэ жил хангалттай хэмжээний сайн клип бүтээж чадсан болов уу. Ямартай ч хөгжмийн телевизийн мэдээллэж байгаагаар, 2013 онд 150 гаруй видео клип бүтээгдсэн бөгөөд 15 номинацид өрсөлдүүлж, шилдгүүдийг тодруулах ажээ. Харин одоогоор номинациудын төрөл болоод хэний, ямар клип энэ жилийн наадамд өрсөлдөх тэдгээр уран бүтээлчдийг хэрхэн шагнаж, урамшуулах нь нууц байгаа ч “UBS MUSIC VIDEO AWARDS” наадам “амь орсон”-д талархах хүн олон байна.
Ийнхүү рок попынхныг сэрээх, нэгтгэх, тэдэнд урам зориг өгөх нэгэн хөгжмийн том наадмыг хүлээх л үлдлээ.
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна