Зэрэглэл өндөртэй ”Тэрэлж” зочид буудлын бассейнд хүүхэд живж амиа алдсан хэргийг нууж байна


Манай нийгэмд санаатай ба санамсаргүй үйлдэгдсэн олон гэмт хэрэг шил дараалан гарч байна. Ялангуяа өндөр зэрэглэлийн баар ресторан, зочид буудлуудад үйлдэгдсэн хэргүүд илүү жин дарж буй. 

 

Энэ сарын эхээр буюу 10 дугаар сарын гуравны өдөр Улаанбаатар хотод хамгийн ойр байрлах байгалийн үзэсгэлэнт газар буюу Тэрэлж амралтын газрын "Тэрэлж" зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

 

Хэргийн мөрөөр орж тодруулбал, 4-хөн насандаа зүй бусаар хорвоог орхисон хүүгийн ээж аав нь тэнд байгаагүй бөгөөд хүүг асрагч нь харж байжээ. Эх сурвалжийн батлан хэлж байгаагаар бол хүүгийн асрагч нь Филиппин улсын иргэн аж.

 

Эл хэргийг тус зочид буудлынхан ихэд нууцалж байсан ч даравч дарайж, булавч бултайна гэгчээр ил гарсан нь энэ. Хэрэв эл амралтын газарт амрахаар очсон хүмүүс бассейнд нь орох шаардлага тавиагүй байсан бол хэргийг дараад өнгөрсөн ч байж мэдэхээр байв. Учир нь тус зочид амрахаар гүй байсан аж. Учрыг тодруулахад: Үнэнийг хэлэхэд   өчигдөр манай бассеинд бага насны хүүхэд живээд амиа алдчихлаа. Тиймээс бассеинд орох ямарч боломж байхгүй  гэсэн хариултыг үйлчилгээний ажилчид  хэлсэн юм байна.

 

Энэ харамсалтай хэрэгт хэн хариуцлага хүлээх вэ? Гадна дотнын жуулчид амрагчидын халаасыг нимгэлдэг “Том” бизнесийн байгууллага Тэрэлж үү? Эх орны маань хэлийг мэдэхгүй Филиппин үйлчлэгч үү? Зэрэглэл өндөртэй амралтын газар яагаад амрагчдын ая тух, аюулгүй байдлыг хангаж чадсангүй вэ?

 

Монголын хамгийн анхны дэлхийн стандартад нийцсэн 5-н одтой зочид буудал, Дэлхийн жижиг тансаг зочид буудлын холбооны гишүүн юм.

 

Энэ долоо хоногт Филиппинд аймшигт хар салхи дэгдэж, есөн сая хүн орох оронгүй, уух усгүй боллоо гээд онц байдал зарласан. Сүүлийн хэдэн жилийн турш манайхан филиппинээс хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч аваад байгаа. Харийн хүн бидний хүүхдэд  Монгол ардын үлгэр уншиж  өгч хүн болохын ухааныг заах уу? Монголд ирж ажиллах сонирхолтой Филиппинчүүдийн наашаа тэмүүлэх шалтаг шалтгаан олон болоод байна. Цэвэр ус манайд л бий биз дээ.

 

 Хятадуудын цуваа тасархаа больж, аараас нь Солонгосчууд хошуурах болсон Манайх руу Филиппинчүүд сүрэглэх вий дээ.

 

   Баттай эх сурвалжийн мэдээлснээр: Уг хэргийг Хануул дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэсэн юм. Харин энэ хэргийн талаар лавлахаар  Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн албаны ажилтантай утсаар холбогдоход ажлын үнэмлэхтэйгээ очоод хэвлэлийн төлөөлөгчөөс асуучих үнэхээр тийм хэрэг шалгагдаж байгаа л бол хэлж өгөлгүй яахав гэсэн. Харин очоод хэвлэлийн төлөөлөгчөөс нь  тодруулахад тийм хэрэг бүртгэгдээгүй гэж хэлсэн. Хэвлэлийнхэн бидний амийг үгүй, бүртгэгдээгүй гэдэг худал үгээр  тагладаг. Шалгагдаад байгаа хэргийг шалгагдаагүй гэдэг. Хэн энэ үгийг зааж өгсөн бэ? Цагдаагийн ерөнхий газрын даргаа хэвлэлийн ажилтан тань үнэн зөв мэдээллийг хэвлэлд хүргэхгүй хаана хүргэх үүрэгтэй юм бэ?  Тэрэлжийн энэ хэрэг яаж шийдэгдэх вэ? Эсвэл “Том” тэрэлжийнхэн нууцал гэсэн үү?

 

Балчир хүүгийн амиа алдсан бассеинд биеийнхээ алжаалыг тайлж, “жаргах” уу?

 

 Олон олон аав ээж үр хүүхдэдээ анхаарал тавьж, үйлчилгээний байгууллагууд үйлчлүүлэгчдийнхээ ая тухтай, авулгүй байдлыг хангаж ажиллаасай гэдэг үүднээс бичлээ. Эцэст нь хэлэхэд цагдаагийн байгууллага яагаад ноцтой мэдээллийн талаар асуухад тийм хэрэг бүртгэгдээгүй гэж хэвлэлийнхнийг буцаадаг муу зуршилтай болоод байгаа.  Энэ удаад ч ийм хариу өгсөн.