Байгаль орчны төлөө тэмцдэг ТББ-ууд болоод хөдөлгөөн, холбоодууд цөмийн эсрэг хүчтэй дугарахын зэрэгцээ бие биенээ ихээхэн өмгөөлж, хамгаалдаг болж. Тэд “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй нөхдүүдийг хоригдсоноос хойш эвлэлдэн нэгдэж, дуу хоолойгоо нэгтгэдэг болоод буй. Тэгвэл Голомт-ЦЭХ ТББ-аас “Гал үндэстэндээ туслая” хандивын аяныг эхлүүллээ. Тэрхүү уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Гал үндэстэндээ туслая!
“Гал Үндэстэн Холбооны нөхөд Монгол Улс, үндэстний язгуур эрх ашиг, тусгаар тогтнолын үндсийн үндэс болсон газар шороо, нутаг ус, байгаль дэлхийгээ, нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлсийг тээгч бэлчээрийн мал аж ахуйн үндэс болсон нутаг бэлчээр, гол усаа цэвэр ариунаар нь хойч үедээ үлдээхийн төлөө өөрсдийн сэтгэл зүрх, оюун санаагаа зориулж, эд хөрөнгө, цаг зав, ажил төрөл, амин зуулгаа огоорон эрүүл мэнд, амь насаа золиослон тэмцсээр ирлээ.
Өнөөдөр тэд тайван замаар, хүч үл хэрэглэх зарчмаар тэмцэж ирсэн боловч тэдний тавьсан зөв шударга шаардлагыг хүлээж аваагүй, улс үндэстнийхээ эрх ашгийн эсрэг ажилладаг дүлий төр засагт сануулга өгч, зэвсэг агссаныхаа төлөө “зандалчин, алан хядагч” нэр зүүж, хилсээр ял үүрэх болчихоод байна.
“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж үг бий. Тэд бидэнтэй л адилхан ар гэртэй, хань ижилтэй, үр хүүхэдтэй улс. Ар гэрт нь ямархан хүнд байгааг та бүхэн төсөөлөөд нэг үзэгтүн. Тэдэнд хоригдсон хүнээ эргэх, өмгөөлөгч олох, хөлслөх, ажил төрлөө зохицуулах гээд олон ажил ундарч, хүнд сурталтныг царайчлах, элдэв хавчлага дарамтад учрах зэрэг түмэн бэрхшээл тулгарч байгаа нь дамжиггүй. Бид энэ үед нь тэдэнд бага ч болов сэтгэлийн дэм өгч, мөнгөн хандив өргөх, хууль эрх зүйн үйлчилгээ авах, эрхээ хамгааалахад нь туслах зэргээр өөрсдийн сэтгэл, чадал, боломжоороо гар сунгацгаая!
“Өгъе гэвэл ганцаасаа”, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэж ардын маань сургааль бийг санацгаая! Хандивыг долоо, долоон хоногоор тасалбар болгон багцалж, Монголд байгаа Гал Үндэстэн Холбооны гишүүн, итгэмжлэгдсэ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
Цагдаагийн байгууллагад зөрчлийн шинжтэй 749, гэмт хэргийн шинжтэй 123 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Худалдааны салбарын борлуулалтын орлого энэ оны эхний 9 сард өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!
Ерөнхий сайд Өмнөговь аймгийн удирдлагуудад хуулийн хэрэгжилт хангуулах хугацаатай үүрэг өглөө
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Г.Тэмүүлэн: Шүгэл үлээгчийг хамгаалах тогтолцоог бүрдүүлж, амь нас, эрүүл мэндэд халдсан, эсхүл халдах эрсдэл үүссэн бол нэн даруй хамгаалалтад авна