Өнгөрсөн наймдугаар сарын сүүлээр Нарантуул олон улсын худалдааны төвд гал гарч хүний амь эрсдэж, олон мянган түрээслэгчид бараа материалаа галт тавиад туучихсан харамсалтай үйл явдал болсон. Түүнээс хойш чамгүй хугацааг өнгөрүүлсэн ч одоог хүртэл тухайн захын түрээслэгчид хохирлоо гүйцээн барагдуулж амжаагүй явна. Нарантуул хэмээх олны хөлд дарсан хар захын эзэн Ш.Сайхансамбуугийн зүгээс түрээслэгчдийн хохирлыг төлөхөө нэгэнт мэдэгдээд байсан.
Гэтэл гай газар дороос гэгчээр Ш.Сайхансамбуугийн мэдэлд байдаг Дэнжийн мянгад байрлах “Нарантуул 2” худалдааны төв өнгөрсөн бямба гаригийн 22.30 цагт галд автжээ. Тус зах нь 100 гаруй түрээслэгчидтэй бөгөөд тухайн галд автсан хоёрдугаар давхарт бэлэн хувцас, гэр ахуйн бараа зардаг байсан гэнэ. “Нарантуул 2” захад гарсан галыг унтраасан хэдий ч бүрэн унтраагүй байсан гал дахин гарсан нь түрээслэгчдийг нь улам ихээр бухимдуулсан аж.
Ийнхүү хоёр сарын дотор нэг эзэнтэй хоёр зах шатсан нь ямарваа нэгэн гадны нөлөөлөлтэй гэж хардах олон хүмүүс буй. Өмнөх галын шалтгаан тодорхой болоогүй байхад удаах зах нь шатсан нь олон нийтийн хардлагыг төрүүлэх нь гарцаагүй биз. Золоор захад гарсан галын улмаас хүний алтан амь эрсдээгүй гэдэг мэдээллийг албан эх сурвалж мэдээлж байна. Харин гал хэрхэн, хаанаас гарсан эсэхийг холбогдох албаныхан тодруулахаар ажиллаж эхэлжээ. Ш.Сайхансамбуугийн захууд ээлж дараалан шатаад байгаа нь өөрийн эрхгүй анхаарал татаж эхэллээ. Арай зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдаад байгаа юм биш биз...
3 өрөө байранд гарсан галаас 22 болон 86 настай иргэдийг аварч, эмнэлэгт хүлээлгэн өгчээ
Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна
Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулна
Нийслэлийн 9 байршилд мод бут, сөөг тарих боломжтой
Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороонд 420 метр авто зам барина
ШҮҮХ: Хахууль авсан “Эрчим хүчний үндэсний төв” ТӨХК-ийн захирал асан Д.Бямбасүрэнг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилээр хасаж, 30 сая төгрөгөөр торголоо
МАН-ын бүлэг 2027 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ