Дархан-Уул аймагт хүүхэд барьцаалж, 100 сая төгрөг нэхсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус аймгийн ерөнхий боловсролын ..... сургуулийн гуравдугаар ангийн сурагчийг барьцаалсан хэрэг өнгөрсөн 12 дугаар сард гарсан билээ. Тус хэргийг Дархан-Уул аймгийн телевизийн захирал асан Г.Энх-Од үйлдсэн бөгөөд мөрдөн байцаалтын явцад тэрбээр хэргээ хүлээж “Буруу зүйл хийснээ ойлгож байна.
Би хүүд муу зүйл хийгээгүй, хоол, цай өгч байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. үүхийн хэлэлцүүлгийн үеэр хохирогч хүүгийн аав “Чамайг эвгүй загнах юм бол охиныг чинь оролдоно шүү. Хэрэв мөнгөө гүйцээгээд өгчихвөл би энэ насандаа дахиж чамтай орооцолдохгүй гэж хэлсэн. Тэгснээ мөнгөө түргэн бэлтгээрэй, чи хүүхэдтэйгээ ярь” гэж хэлсэн.
Гэтэл утасны цаад талд миний хүү “Ааваа намайг аваач ээ. Энэ хүн зодоод байна” гэж хэлэх сонсогдсон” хэмээн мэдүүлж байсан ч Нийслэлийн шүүх шүүгчдэгч Г.Энх-Од, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэлэлцээд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн тайлбар хэсэгт заасан “Барьцаанд байгаа хүнийг сайн дураараа сулласан этгээдийн үйлдэлд өөр гэмт хэргийн шинжгүй бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх” тухай заалтыг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.
Эх сурвалж www.tvmon.mn
Б.Жаргалан: Ажил, амьдралын хуваариа цахилгаан хязгаарлалтад тааруулдаг боллоо
У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай
Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийг ашиглалтад оруулснаар импортын цахилгаан эрчим хүчийг бүрэн орлоно
Ц.Санжаачойпэл нар болон Д.Саяннямбуугийн гэм буруугийн шүүх хурал маргааш болно
Сэтгүүлч Н.Таванцэцэг: Иргэд хоорондоо “зодолдож” байхад Монголын төр хаана байна вэ
Нийслэлийн хэмжээнд 375 цэгээр нөөцийн мах худалдаалж байна