Монгол улсад 10 минут тутамд нэг шинэ хүнээр нэмэгдэж байгаа талаар статистик судалгаа харуулжээ. Урьдчилсан тооцоогоор 2040 он гэхэд Монгол улсын хүн ам дөрвөн саяд хүрэх гэнэ. 2010 оны эцсийн байдлаар Монгол улсын хүн ам 2,8-3,1 сая хэмээгдэж байсан.
Сонирхолтой нь НҮБ-ын мэдээгээр Монгол улсаас өөр улс оронд есөн сая монголчууд амьдардгийн 5,8 сая нь Хятадад байдаг гэсэн судалгаа гарсан байсан. Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар Монголчуудын дундаж наслалтыг 1990-2012 оны байдлаар авч үзэхэд 14 насаар нэмэгдсэн болох нь тогтоогджээ.
Одоо Монгол улсын хүн амын 26,7 хувийг 15 нас хүртэлх хүүхэд, 54,3 хувийг 15-44 насныхан, /эдгээрээс 15-24 насныхан нийт хүн амын 21 хувийг эзлэдэг байна/ 45-59 насныхан 14,9 хувийг, 59-ээс дээш насныхан 4,1 хувийг эзлэдэг ажээ. Өнгөрсөн жил 5,7 мянган хос гэрлэж, 33 мянган монгол шинээр мэндэлжээ.
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа