Саяхан л “телевизийн шууд ярилцлаганд согтуу орлоо” хэмээн хэл ам дагуулж явсан Эрүүл Мэндийн Дэд Сайд Ж.Амарсанаагийн талаарх бас нэгэн шуугиан чих дэлслээ.
2008 оноос Хаппи Веритас Элэгний Төв Лабораторийн Ерөнхий захирал, Интерферон Альфа эмнэлгийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан тэрээр өөрийнх нь хувийн эмнэлэгт хандан ирсэн өвчтөнүүдэд буруу онош тавьж, өөрийн зардаг үнэтэй “интерферон” хэмээх элэгний эмийг олон өвчтөнд “шахсан” учраас ихэнх нь Солонгос улсыг зориод байгаа юм байна.
Ж.Амарсанаа эмчээр оношлуулснаасаа, эмчлүүлснээсээ болж хохирсон олон энгийн иргэд манай сайтад хандсан бөгөөд тэдгээр хохирогсод дунд Монголын томоохон компаний ерөнхий захирал ч байгаа.
“Ж.Амарсанаа эмчид хандсанаас, наана нь Солонгос улс руу шууд эмчилгээнд явсан бол арай ч ийм дээрээ тулахгүй байлаа” гэх хүмүүс ч тэдний дунд олон байсан юм. Анхнаас нь зөв оношлоод, үнэтэй тариагаа “шахах” гээгүй бол элэг шилжүүлэхн суулгах дээрээ хүртлээ хохирохгүй, орон гэр, хашаа байшин, байр сууцаа ч зараад Солонгос улсыг зорих иргэдийн тоо бага байх байсан биз. Тус улсад элэг шилжүүлэн суулгахад мэс заслын зардал нь 200 орчим сая төгрөгөөс гадна донор олох хэрэгтэй болдог байна.
Эмч хүн “энэ хүнийг хохирооё, улам муудуулъя, үхүүлье” гэж эмчлэхгүй нь ойлгомжтой. Гэвч эмч хүн төдийгүй ямар ч хүнд ажлын хариуцлага, хүн чанар гэж зүйл заавал байх ёстой.
Яаж яваад ч Дэд Сайд хүртлээ дэвшсэн юм? Шударга ёс гэж байна уу Монголд?
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2198 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр боллоо
Б.Пүрэвдагва: "Сэлбэ" төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
“Өдөрт 2-3 удаа зодохгүй бол нойр хүрэхгүй” хэмээн ярьсан бичлэгт гарсан хоёр хүүхдийг хамгаалалтад авчээ
Б.Пүрэвдагва НҮБ-ын Суурин зохицуулагч Ян ван Хиердэнтэй уулзлаа
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
ХЗДХ сайд С.Амарсайхан Шүүх шинжилгээний ерөнхий газарт ажиллалаа